ВИДЕО: Дайнд явахаас татгалзсан Оросын хоёр цэргийг баривчилжээ

Дайнд явахаас татгалзсан Оросын хоёр цэргийн алба хаагчийг тушаал биелүүлэхээс татгалзсан гэж үзэн эрүүгийн хэрэг нээж, жагсаалын үеэр баривчилжээ. Энэ талаарх бичлэг Оросын телеграм сувгуудаар тархсан байна. Бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй, гэхдээ Белгород мужид болсон үйл явдал гэж "ВотТак.тв" мэдээлжээ. 

 

Бичлэг дээр командлагч байлдагч цолтой цэргийн алба хаагч жагсаалаас гарахыг тушааж байх аж. Үүний дараа, байлдаан, байлдааны горим, зэвсэгт сөргөлдөөний үед тушаал биелүүлэхээс татгалзсан үндэслэлээр эрүүгийн хэргийг 11 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн гэдгийг дуулгаад, цэргийн алба хаагчийг баривчлахыг тушаан, улмаар цэргийг машин руу оруулжээ. Мөн хоёр дахь цэргийг энэ байдлаар баривчилсан байна.

 

Энэ бичлэг дээр дайчлагдсан хүмүүс эсвэл гэрээт цэргүүдийн аль нь байгааг тогтоох аргагүй. Гэхдээ бичлэг дээрх хүмүүс бол дайчлагдсан цэргүүд гэж "Zаписки Vетерана" телеграм суваг бичжээ.

 

Энд дуулгахад, дайны цаг болон дайчилгааны үед цэргийн алба хаагчдад оноох ял шийтгэлийг чангатгасан нэмэлт заалтуудыг Орост дайчилгаа зарлахаас нэг хоногийн өмнө буюу есдүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулинд оруулсан юм. Энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу, цэргийн алба хаагчид тушаал биелүүлэхээс татгалзсан бол гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Haa gazar iim hulchgar urvagchid baih2
2022-11-21
Эх лрныроо төлөө тулалдаж буй бол өөр хэрэг. Хөршийнхөө нутаг руу түрэмгийлсэн дайнд очиж алагдах ямар хэрэг байна. Баатар бололд үхсэн ч ямар ч нэр төргүй
2022-11-21
зочин:
за даа .. энэ 2 нөхөр ч тулалдаанд орж үхэж байснаас 15 жил шоронд суусан нь дээр гэж шийдэж дээ...
2022-11-21