ВИДЕО: Вена хотод Зул сарын яармаг худалдаа эхэлжээ

Австрийн нийслэл Вена хотод алдарт Зул сарын яармаг нээгджээ. Коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд энэ яармагийг зохион байгуулаагүй, харин өнгөрсөн жил цомхон байдлаар зохион байгуулсан байна. 

 

Энэ өдрүүдэд Австрийн нийслэл рүү дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин очдог. Зул сарын баярын гацуурын гэрлийг хотын дарга асаах бөгөөд энэ жил 130 жилийн настай 28 метр өндөр гацуур байрлуулжээ.

 

Жил бүр 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн Вена хотын хамгийн сайхан гудамжууд зул сарын үлгэрийн тосгон болон хувирч, жуулчдын төдийгүй нутгийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай газар нь болдог аж. Энэ жил эрх баригчид цахилгаан эрчим хүчээ хэмнэх үүднээс гагцхүү гэрлэн диод чийдэнгээр бүх гэрэлтүүлгийг шийджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гоё юм бэ
2022-11-21