БНХАУ утаагүй улс болох төлөвлөөгөө танилцуулжээ

img

БНХАУ утааг нэг мөр устгах төлөвлөгөө танилцуулжээ. SCMP сонины мэдээлснээр, 2025 он гэхэд БНХАУ-ын хотуудын 70 хувьд агаарын чанар улсын стандартад нийцдэг байхуйц болгох бол агаарын бохирдолтой өдрүүдийн тоог нэг хувиас бага буюу жилд 3,5 өдрөөс дээшгүй байлгах гэнэ. 

 

Агаарын бохирдолгүй улс болохын тулд үндэсний эрчим хүчний хангамжийн систем дэх нүүрсний эзлэх хувийг бууруулж, дизель хөдөлгүүртэй ачааны машинуудыг багасгахаар төлөвлөжээ. Эрх баригчдын мэдэгдсэнээр, 2015 онтой харьцуулахад 2021 онд агаарын бохирдол 34,8 хувиар буурсан гэнэ. Албан ёсны статистикаас харахад, 2015 онд агаарын чанарын стандартад нийт хотуудын 21,6 хувь нь л нийцэж байсан бол 2021 онд хотуудын 64,3 хувь нь энэ стандартад нийцэж байжээ. 

 

Гэсэн ч Бээжинтэй холбогддог нийслэлийн дагуул хотуудад агаарын бохирдол аюулын харанга дэлдсээр байгааг Хятадын экологичид анхааруулсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л хортой аэрозолийн концентраци нэг кубметрт 200 микрограмм байсан нь ДЭМБ-ын стандартаас найм дахин их байгааг экологичид сануулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ