Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн ач Наоми гэрлэж, Цагаан ордонд хуримаа хийсэн талаар Цагаан ордны сайт дээр мэдээлжээ. Энэ гэрлэх ёслолыг хэвлэлийнхэнд хаалттай байдлаар хийсэн байна.
Наоми Кинг Байден Питер Хирман Нилтэй гэрлэсэн бөгөөд ёслолын ажиллагаандп 250 зочин оролцжээ. Гэрлэх ёслолын дараа 28 настай Наоми болон 25 настай Питер нар ойрын хүмүүсээ хуримын ширээнд урьсан бол үдэш нь "десерт, бүжигтэй" өргөн хүрээний хүлээн авалт хийхээр төлөвлөсөн байна.
Энэ ёслолыг үйлчилгээний хөлс нь 300 мянган доллараас дээш байдаг компани зохион байгуулжээ. Сүйт хархүү болон сүйт бүсгүй Вашингтонд хуульчаар ажилладаг, наймдугаар сараас эхлэн Цагаан ордонд амьдарч байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ