КАТАР-2022: Хамгийн залуу, хамгийн ахмад тоглогчид
"Катар 2022" ДАШТ-д оролцож буй хамгийн ахмад тамирчин бол Мексикийн хаалгач Альфредо Талавера юм.1982 оны есдүгээр сарын 18-д төрсөн, өдгөө 40 настай тэрээр Мексикийн дээд лигийн "FC Juarez" клубт тоглодог.
Хөл бөмбөгийн замналаа Мексикийн "Guadalajara" клубээс эхлүүлсэн тэрбээр нутгийнхаа "CD Tapatio", "Chivas", "Tigres UANL", "Toluca", "UNAM Pumas" клубүүдэд тоглож явсан.
Талавера "Toluca" клубт тоглож байхдаа шигшээ багтаа дуудагдаж 2011 онд 40, 2016 онд 3 тоглолтод оролцсон. Харин энэ удаагийн ДАШТ-д талбайд гарвал 44 дэх тоглолтдоо оролцох юм.
Харин Камерун гаралтай Германы хөлбөмбөгчин Юссуфа Моукоко 18 настайдаа Катарын хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн залуу тоглогчоор тодроод байгаа юм.
Юссуфа Моукоко нь Камерунд төрсөн бөгөөд Камеруны улс төрийн нийслэл Яундед эмээ өвөөгийн хамт амьдардаг байжээ. 2014 онд аавтайгаа хамт байхаар Герман руу нүүсэн байна. Моукоко 9 настайдаа "FC St Pauli" U13 багт 2014-2016 онд карьераа эхлүүлж, 13 тоглолтод 23 гоол оруулсан байна.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ