"Загалмайлсан эцэг" киноны продюсер таалал төгсжээ

"Загалмайлсан эцэг" киноны продюсерүүдийн нэг Грэй Фредериксон таалал төгсжээ. Энэ талаар Фредериксоны эхнэрээс авсан мэдээлэлтэйгээр The Hollywood Reporter мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Фредериксон хавдар өвчинтэй байсан бөгөөд удаан хугацаанд хүнд өвчинтэй тэмцсэний эцэст 86 насандаа АНУ-д таалал төгсжээ. Грэй Фредериксон "Загалмайлсан эцэг" гурамсан киноны продюсерээр ажилласан юм. Түүнчлэн тэрбээр "Өнөөдөр сүйрлийн өдөр" кино бүтээгчдийн нэг гэдгээрээ ихээхэн алдартай.
Грэй Фредериксон "Загалмайлсан эцэг 2" киногоор Оскарын шагнал хүртэж байлаа. Сүүлийн жилүүдэд Казахстаны "Бүх дэлхий таны хөлд", ОХУ, АНУ-ын хамтарсан "Харх" зэрэг кинонууд дээр продюсерээр ажилалж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ