БНХАУ: У.Хүрэлсүхийн айлчлал хоёр талын харилцааг ахисан төвшинд гаргана гэж найдаж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлахаар болсон. Тэрбээр 11 дүгээр сарын 27-28-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийх юм. Энэ айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам байр сууриа илэрхийлснийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх айлчлалыг БНХАУ  хоёр талын стратегийн итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж болгон ашиглахаар төлөвлөж байгаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь мэдэгдсэн байна. 

 

"Энэхүү айлчлалыг хамтын стратегийн итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж болгон ашиглаж, найрсаг хөршийн харилцааны жишээг харуулан, Хятад, Монголын харилцааг шинэ төвшинд гаргана гэж БНХАУ найдаж байна" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр Жао Лижянь мэдэгджээ. Энэхүү айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны багц баримт бичиг гарын үсэг зурна гэж Хятадын талын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нартай тусгайлан уулзахаар төлөвлөжээ.

 

Харин хоёр орны төрийн тэргүүнүүд хоёр талын харилцааг хэлэлцэж, талуудын ашиг сонирхлыг агуулах олон улсын төдийгүй бүс нутгийн асуудлаар байр сууриа илэрхийлэн, Хятад , Монголын харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам онцолсныг Синхуа агентлаг дамжуулсан байна.

 

Энэ айлчлал нь Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Хятадад хийж буй анхны айлчлал болох бөгөөд энэ нь Хятад Монголын хоорондын нягт харилцааны найрсаг уламжлал өндөр төвшинд үргэлжилж байгааг илэрхийлэхийн дээр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр төвшинд байгааг харуулна хэмээн БНХАУ ГХЯ цохон тэмдэглэжээ.

 

Өмнө нь У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайдын хувиар Хятадад албан ёсны айлчлал хийж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
Urd hil haagdahad chyatsga tsarailj baisnaa martav. Uildverlegch oron bolohin tuld uursduu hiideg uildverledeg boloh heregtei.
2022-11-23
Улс төрийн дээд түвшний ойлголцол, ойр дөхүү байдал чухал ялангуяа Хятад хэмээх том хөрштэйгээ харилцах харилцаанд. Үр өгөөжтэй байх болтугай!
2022-11-23
Амжилт
2022-11-23