КАТАР-2022: Шууд дамжуулалт хийж байсан сэтгүүлч халаасны хулгайд өртжээ
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй Катар улсад шууд дамжуулалт хийж байсан гадаадын сэтгүүлч халаасны хулгайд өртжээ.
Энэ сарын 21-ний өдөр Аргентин телевизийн сурвалжлагч Доминик Мецгер өөрийнх нь эд зүйлсийг дээрэмдсэн тухайгаа шууд эфирээр ярьжээ. Хулгайд алдсан эд зүйлс дунд мөнгө, бичиг баримт, зээлийн картууд зэрэг чухал эд зүйлс нь алдагдсан байв.
"The Evening Standard" сонинд мэдээлснээр Мецгер шүтэн бишрэгчидтэй ярилцлага хийж байхад нь хэн нэгэн түүний цүнхийг ухсаныг анзаарсан байна.
Доминик Мецгер хэлэхдээ, "Надад хулгайн хэргээс гадна тухайн улсын цагдаа нарын хандлага үнэхээр цочирдмоор байлаа. Учир нь хулгайн хэргийг мэдээлэхээр цагдаагийн хэлтэст очсон “Хэзээ нэгэн цагт гарч ирнэ” гээд тоосонгүй” хэмээн мэдээлсэн байна.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ