С.Батболд: Сайдуудын асуудлыг чуулганы хуралдаанаар шуурхай хэлэлцэхээр тохирлоо

img

-УИХ-ын даргад шинээр томилогдох сайд нарын  асуудлыг шийдэж өгөх тухай саналаа өглөө. УИХ-ын удирдлага  хэзээ хэлэлцэн шийдэх талаар ямар нэгэн хариу өгсөн үү? -Засгийн газрын нэр бүхий  зург аан сайдыг  УИХ-д өргөн  мэдүүлж томилуулах саналаа УИХ-ын даргад гардууллаа. Засгийн газрын үйл ажиллагааг цаг алдахгүй шуурхай явуулах,  ирцийг бүрдүүлэх гээд шийдвэрлэх асуудал их байна. Улс орон эдийн  засаг болоод ард түмэн үүнийг шаардаж байгаа юм. Үнийн өсөлтөд төр засгийн зүгээс авах ёстой арга хэмжээ, зохицуулалтуудаас гадна  шийдэх ёстой цаг үеийн асуудал их гарч байна.   Тиймээс УИХ асуудлыг  хүлээж аваад холбогдох байнгын хороод шуурхай хандаж хэлэлцэж, чуулганы  хуралдаанаар хэлэлцэнэ гэж УИХ-ын удирдлагуудтай тохирлоо. -Ерөнхийлөгчийн зөвшилцөлд ямар хариу өгсөн бэ? -Үндсэн хууль, Засгийн газрын хуульд заасны дагуу  Ерөнхий  сайд  бүрэн  эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөх ёстой байдаг. Тиймээс хүсэлтийг  Ерөнхийлөгчид бичгээр  явуулж, мөн бичгээр авах ёстой. Зөвшилцөл хийгдсэн байгаа болно.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
ЗА ЯАХАВ ЭЭ БАТБОЛДОО 5 САРЫН ДАРАА ӨДИЙД ТА НАР ТӨРӨӨС БҮГДЭЭРЭЭ ХӨӨГДӨӨД ГАРНА. ҮХЭЛ ИРСЭН ХУЛГАНА МУУРЫН СҮҮЛЭЭР ОРОЛДОВ ГЭЭЧ БОЛНО. ТЭГЖ Л БАЙ. ОДОО ЭНЭ ТЭНЭГ САЙДУУД ГАРСАН РЕТИНГ ЧИНЬ УЛАМ ИХ УНАНА.
2012-01-24
eronhiilogch zobshooroogui baihad helelzbel zasgiin gazar buren bureldehuuneeree ogzorch taarandaa
2012-01-24