Д.Доржготов, Жак Уэтерфорд нарт маргааш ЧИНГИС ХААН одонг хүртээнэ
2022-11-23

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна. Энэ жил "Чингис хаан" одонг Академич Д.Доржготов, Профессор Жак Уэтерфорд нарт гардуулахаар болжээ. Одонг маргааш Монгол бахархлын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулна.

 

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсны 816 жил, Эзэн богд Чингис хаанс мэндэлсний 860 жилийн ой "Монгол Бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, дараах хоёр нэр эрдэмтэн, эрхмүүдэд Монгол Төрийн дээд шагнал "Чингис Хаан" одон гардуулахаар боллоо. Энэхүү хоёр эрдэмтэн бол Монголын түүх соёл, хөрс судлал, байгаль шинжлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн "Чингис Хаан" одонгоор шагнахаар болсон. Энэ жил Эзэн богд Чингис Хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд АНУ-ын эрдэмтэн, доктор профессор Жак Уэтерфордыг "Чингис Хаан" одонгоор шагнахаар болсон.  

 

 

Жак Уэтерфорд нь АНУ-ын улс төрийн түүх тэр дундаа Монголын түүх соёл, тэр дундаа Чингис Хаан Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан нь олон улсад үнэлэгдэж байгаа нэрт эрдэмтэн юм. 2004 онд "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” хэмээх бүтээл гаргасан нь "Нью йорк" таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган удаа хэвлэгдэж, 20 гаруй хэл дээр орчуулагдан олон уншигчдын хүртээл болоод байгаа юм. Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд олон ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, мэдлэг мэдээллийг солилцоо, олон улсын эрх зүй, дипломант халдашгүй дархан байдал, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаараа "Өнөөгийн Ертөнцийн үндэслэсэн их хаан юм" хэмээх үзэл санааг таниулсан юм.  Жак Уэтерфорд гуайн олон бүтээлүүд нь Монголын түүх соёлыг олон улсын тавцанд сурталчилан таниулахад онцгой гавъяа байгуулсныг үнэлэн энэ удаад Төрийн тэргүүн дээд шагнал "ЧИНГИС ХААН" одонг гардуулахаар болсныг сонордуулж байна. 

 

Хоёр дахь эрхэм бол Академич Д.Доржготов гуай юм. Д.Доржготов гуай бол Монголын хөрс судлал, экосистем судлал, байгаль орчин судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвисан Монголын нэрт эрдэмтэн академич юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний 30 гаруй сэдвийн хүрээнд Монгол орны хөрс, газар зүй,  экологийн чиглэлээр судалгааны ажил хариуцан гүйцэтгэж, дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаачдыг хамарсан эх орныхоо ихэнх нутгийг хамарсан 40 гаруй хээрийн экспедици зохион байгуулж, эрдэм шинжилгээний 310 гаруй бүтээлийг дангаар болон хамтран туурвиж, 80 орчим бүтээл Орос, 30 орчим бүтээл Англи, Герман, Хятад хил дээр хэвлэгдсэн нэрт эрдэмтэн юм.

 

 

 “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа хэвлүүлсэн. Монгол Улсын үндэсний анхны атласыг зохиох багын шинжлэх ухааны редакцын эрдэмтэн нарийн бичгийн даргаар 1980 оноос хойш ажиллаж байна. Монголын шинжлэх ухааны салбар төдийгүй, хөрс судлал байгаль орчин геоэкологийн салбар олон гавъяа байгуулсан эрхмийг ийнхүү Монгол Төрийн тэргүүн дээд шагнал ЧИНГИС ХААН одонгоор шагнахаар боллоо " гэлээ. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
Erdemten-uls eh orondoo ih uym hiisen hundee shagnal ugsund ih bayartai bainaa!
2022-11-24
irged:
yag ynen shyy
2022-11-23
Зочин:
Багабанди, Гончигдорж, Дэмбэрэл...
2022-11-23
Erka:
Huukee hunee zob oloochee medlegui mal mini erthen mongol toroos zail mod yrina hunee deedel nobshoo
2022-11-23
Болдсайхан эмчид өгөх ёстой байсан юм даа
2022-11-23
irged:
yag ynen shyy
Угаасаа нэр хүндтэ шагнал биш болсон.мэнд ооёо мэт нь авахаар юү болдогын.гадаадын нэг нөхөр монголоос хулгуулсан бүтээлээ сайн менежмент хиыж зарж чадсан гж тэнэг хүүк өгөх нь.өөрөа унших байтугаы хараачгү номны зохиогчид өглөө дө
2022-11-23