Жүжигчин Сон Хе Кё 41 нас хүрлээ
2022-11-23

 

Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин Сон Хе Кё-ийн 41 насны төрсөн өдөр өчигдөр /2022.11.23/ болж өнгөрлөө. Жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хаягаараа  дамжуулан  "Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхний надад илгээсэн цэцэг, бэлэг бүхэн үзэсгэлэнтэй байлаа.


Хайрт шүтэн бишрэгчдийнхээ надад өгсөн хувирашгүй хайр, итгэлийн ачаар би энэ өдрийг эрүүл саруул, аз жаргалтай өнгөрүүлж байна. Та бүхэн эрүүл энх, аз жаргалтай байна гэдэгт найдаж байна" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ.  

 

 

41 настай жүжигчин бүсгүй Сон Хе Кё-ийн тухай сонирхолтой баримтууд



- Өмнөд Солонгосын Дэгүгийн Далсо дүүрэгт төрсөн


- Sejong их сургуулийг төгссөн


- 14 насандаа сургуулийн формын моделийн тэмцээнд ялж, моделоор дэбютээ хийж байсан.


- Түүний тоглосон драм болгон олны таашаалд нийцдэг ч алдрын оргилд хүрэхэд хамгийн тус нэмэр болсон драм нь Autumn in My Heart юм.

 

 

- Англи хэл сурахын тулд мэргэжлээсээ хоёр жилийн чөлөө/амралт авч байсан.


- Мөн тэрбээр Хятадаар бас ярьж чадна (Cantonese)


- Тэрбээр католик шашинтай


- Эцэг эх нь түүнийг амьдарна гэж бодоогүй, учир нь тэр төрөхдөө маш сул биетэй байсан бөгөөд түүнийг 11 сард төрсөн гэдгээр бүртгүүлээгүй. (Учир нь хүүхдийнх нь бие маш муу байсан учраас амьд үлдэнэ гэж бодоогүй хэрэг). Харин жүжигчин бүсгүй маань азаар амьд гарсан бөгөөд эцэг эх нь хоёрдугаар сард хүүхдээ бүртгүүлжээ.

 



- Тэр BIGBANG хамтлагийн фэн


- Аялах, уран гулгалт, сэлэх, дэлгүүр хэсэх, кино үзэх, юм нэхэх бас үнэртэй ус цуглуулах хоббитой.

 

 

-“Нарны үр сад” драмын хамтрагч Song Joong Ki-тэй үерхэж байсан ба хосууд 2017 оны 10 сарын 30-нд гэрлэсэн. Гэвч тэдний гэрлэлт тийм ч удаан үргэлжлээгүй ба 2019 оны 07 дугаар сард салсан юм.

 

-Song Hye Kyo залууст тавьдаг шаардлагынхаа тухай “Би миний ажлыг хүндэлдэг хүнийг илүүд үзнэ. Би хувиа хичээсэн байж болох юм, гэхдээ намайг ажиллаж байх хойгуур тэр намайг тав тухтай байлгадаг байгаасай гэж хүсэж байна. Сайхан сэтгэлтэй хүнд дуртай" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24