Гучин жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс ихэр хүүхэд мэндэлжээ

АНУ-ын Орегон мужид 10 дугаар сарын 30-ны өдөр Лидия, Тимоти Рижуэй гэх хоёр ихэр мэндэлжээ. Тэд хамгийн удаан хөлдөөсөн үр хөврөлөөс эсэн мэнд мэндэлсэн хүүхдүүд тул энэ мэдээлэл ихээхэн анхаарал татсан байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Лидия болон Тимотигийн үр хөврөлүүд шингэн азотод 30 жилийг өнгөрүүлжээ. Анх 1992 оны дөрөвдүгээр сард үр хөврөлийг хөлдөөж байсан бөгөөд 30 жилийн дараа эсэн мэнд хүүхэд болон мэндэлсэн нь шинэ дээд амжилтыг тогтоож байгаа аж.
Учир нь хөлдөөсөн үр хөврөлөөс амьд хүүхэд төрөх магадлал 49 хувьтай байдаг гэнэ. Удаан хугацаанд хөлдөөсөн үр хөврөлөөс амьд хүүхэд төрүүлсэн өмнөх амжилт 2020 онд бүртгэгдэж байжээ. Тухайн үед Молли Гибсон гэх охин 27 жил гүн хөлдөөсөн үр хөврөлөөс эсэн мэнд мэндэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ