КАНАДЫН ПАРЛАМЕНТ ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛЛАА

Канадын Парламент Марк Карнигийн Засгийн газарт шинэ эрх мэдэл олгох, Үндэсний бүтээн байгуулалтын том төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх хуулийн төслүүдийг баталлаа. Канадын Парламент уг хуулиудыг баталсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэх зорилготой.
Хуулийн төслүүд батлагдсанаар Канад улс эдийн засгийн хувьд өсөлтөө нэмэгдүүлэх, бие даасан байдлаа хангах, АНУ-ын зарим хуулийг тойрч гарахад дөхөм болно гэж үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татвараас үүдсэн худалдааны хурцадмал байдал үргэлжилж байгаа энэ цаг үед хараат байдлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Канадын Парламент үзсэн юм.
Харин Парламентын сөрөг хүчний зүгээс томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлбэл сөрөг хүчний дуу хоолойг боогдуулах эрсдэлтэй гэж үзсэн байна.
Канадын Парламентын баталсан уг хуулиуд эрчим хүч, хийн хоолой, уул уурхай, боомтуудын өргөтгөл зэрэг төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх асуудлууд багтжээ.
Худалдааны саад тогтгорыг арилгаж, улс орны бүтээн байгуулалтын төслүүдийг хурдасгах уг хуулиуд хэрэгжсэнээр Марк Карнигийн Засгийн газар нугийн уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй байна. Учир нь Марк Карнигийн хувьд хууль батлагдахаас өмнө нутгийн иргэдтэй зөвшилцөлд хүрээгүй юм. Хэдийгээр Канадын үндсэн хуульд, том төсөл хэрэгжихийн өмнө Засгийн газар нутгийн уугуул иргэдтэй зөвшилцөнө гэж заасан байдаг ч Марк Карнигийн хувьд хямралын үеийн яаралтай хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 4-р сайд Дональд Трамп Канадын ган, хөнгөн цагаан болон автомашины салбарт татвар ногдуулсан нь гадаад худалдаанд АНУ-аас хамааралтай Канадын эдийн засгийг унагах эрсдэлтэй болгоон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ