Иерусалимд хоёрантаа дэлбэрэлт болжээ

Лхагва гарагт Иерусалимд автобусны төв зогсоол дээр дэлбэрэлт болжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас олон хүн шархдсанаас нэг хүний биеийн байдал нэн хүнд байгаа талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Дэлбэрэлт болсноос хойш 30 минут орчимын дараа автобус дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хохирсон хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Хоёр дэлбэрэлт хоорондоо холбоотой байж болзошгүй бөгөөд Израилийн цагдаагийнхан дэлбэрэлтийн шалтгааныг алан хядах ажиллагаа зэрэг олон хувилбараар судалж байгаа аж.
Эхний дэлбэрэлтийн үеэр долоон хүн гэмтсэн талаар Изралийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэдэнд яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд нэг хүний биеийн байдал нэн хүнд байгаа талаар эмч нар мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ