Гар утаснаас хэт хамааралтай байх нь бүтээлч чадварыг бууруулдаг

Хятадын судлаачид гар утаснаас хэт хамааралтай байхаас үүдэх үр дагаврыг нарийвчлан судалсан талаар SCMP сонин мэдээлжээ. Судлаачид тархины зураглалын технологи ашиглан бүтээлч даалгавар хийх үед тархи хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг хэмжсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд туршилтын явцад сайн. дурын оролцогчдод өдөр тутмын хэрэглэгддэг эд зүйлс өгч, 30 секундын хугацаа өгсөн бөгөөд өгөгдсөн хугацаанд эдгээр зүйлсийг хэрэглэх аргуудыг аль болох олныг нэрлэх даалгавар өгчээ. Сайн дурынхан даалгавраа гүйцэтгэх үед тэдний тархины идэвхжлийг хэмжсэн байна. Бүх шатны тест дууссаны дараах үр дүнгээр, гар утаснаас хэт хамааралтай хүмүүс мэдээллийг хурдтай хүлээж авах, оюун ухааны уян хатан чанар, бүтээлч сэтгэлгээгээр хамгийн доод онолгоог авсан байна.
Түүнчлэн бүтээлчээр сэтгэх даалгавар өгөхөд гар утаснаас хамааралтай хүмүүсийн тархины идэвхжилт бага байгааг судлаачид тогтоожээ. Харин гар утас хэт их хэрэглэдэггүй хүмүүсийн тархи хурдтай сайн ажилалж байсан гэнэ.
Энэ туршилтад Шэньсигийн сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийн 18-25 насны 50 оюутан оролцжээ. Тэдний тал нь гар утаснаас хамааралтай байсан бөгөөд тэдний нэг нь ч мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэггүй, зан байдлын хувьд бусалд төрлийн хамааралгүй байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ