Жак Уэтерфорд, Д.Доржготов нарт “Чингис хаан” одон ХҮРТЭЭЛЭЭ
2022-11-24

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсны 816 жил, Эзэн богд Чингис хаанс мэндэлсний 860 жилийн ой "Монгол Бахархлын өдөр"-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд, Академич, профессор Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

 

 

Чингис Хаан одонг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, үг хэллээ. Тэрбээр

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ.

 

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол иргэд ээ

 

Манай улсыг удирдаж байсан үе үеийн Ерөнхийлөгч, төрийн тэргүүн нар аа

 

Эрхэм хүндэт зочид оо, та бүхэнд дэлхийн суут хүмүүн, өнөөгийн Монгол Улсыг үндэслэгчдийн нэг, агуу их цэргийн жанжин хаадын хаан, Их Эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол Бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

 

Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн үндэс, монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн алтан хэлхээ юм.

 

Чингис хаан олон овог аймгуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулж, эртний түүхт монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, монголчууд бидний түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж, үеийн үед мөнхжин дуурсах агуу их алдар гавьяаг байгуулсан билээ.

 

...Энэ жил Эзэн Чингис хаан болон түүний үйл хэрэг, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, дэлхийн олон ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан АНУ-ын эрдэмтэн судлаач, профессор Жак Уэтерфорд болон их хааны Монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орны газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлалд жинтэй хувь нэмэр оруулсан академич, профессор Д.Доржготов нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

 

Чингис Хаан одон хүртсэн Жак Уэтерфорд, Д.Доржготов нар ард түмнийхээ өмнөөс баяр хүргэе гэв.


 

АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/

 

Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан.

 

1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан.

 

Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна.  Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм. 

 

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)

 

  • Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.

  • Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

 

Монгол хатдын нууц товчоо (2010)

 

  • “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.

  • Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

 

Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)

 

  • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.

  • Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.

 

Судалгааны ажил:

 

  • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.

  • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

  • “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.

 

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ

 

 

Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна.

 

Тэр бээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан.

 

300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн.

 

 

Ажил, бүтээл:

 

  • “Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.

  • “Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.

  • Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн.

  • 1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D),  Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан.

 

 Эрдмийн зэрэг, цол, хэргэм:

 

  • 1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны  доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.

  • 1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.

 

 

Shuud.mn
Санал болгох
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
zochin:
saihan shagnal gehdee neg yumiig haraad araichdee gej bodloo turd chin eslolin,uilchilgeenii baiguullaga baidag baimaar getel hundetheed baigaa haanii hurguu restoranii haalt shig yum hiigeed ulgisun baigaa chin uneheer gutamshig bailaa yadaj tsagaan tugnii usiig ugaagaad tumur edleliig ni ungulchihdig baigaadaa ene turd ajillaj baigaa humuus sihorchihoj...
2022-11-24
Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн щс дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна. Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг. Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхдээ бодож огшиж байлаа. Намайг тийнхүү Монгол Улс руу нисэж ирэхэд дэлхий өөрийн өдөр тутмын амьдралаараа амьдарч л байсан. Монгол Улсад хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сайн сонирхоогүй, мэдэхгүй байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодсон. Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон”
2022-11-24
Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн щс дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна.
2022-11-24
Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон”
2022-11-24
Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг. Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхдээ бодож огшиж байлаа. Намайг тийнхүү Монгол Улс руу нисэж ирэхэд дэлхий өөрийн өдөр тутмын амьдралаараа амьдарч л байсан. Монгол Улсад хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сайн сонирхоогүй, мэдэхгүй байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодсон.
2022-11-24
“Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн щс дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна.
2022-11-24