Катар ДАШТ өндөрлөсний дараа Португалийг хар жагсаалтад оруулна

Катарын эрх баригчид ДАШТ өндөрлөсний дараа Португалийг хар жагсаалтад оруулахаар болжээ. Үүний шалтгаан нь Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребелу де Соуза болон Ерөнхий сайд Антониу Кошта нарын мэдэгдэлтэй холбоотой гэж DW мэдээлжээ.
Эх сурвалжийн мээдэлснээр, Португали, Гана улсын хооронд тоглолт болох үеэр, Доха хотноо болсон бага хурал дээр Португалийн Ерөнхийлөгч хүний эрхийн талаар мэдэгдэл хийсэн байна.. Тэрбээр Катарт нийгмийн төрөл бүрийн бүлэг, бэлгийн чиг хандлага харилцан адилгүй хүмүүст зориулан боловсролыг хүртээмжтэй болгох ёсой гэх утгатай үг хэлжээ. Түүний мэдэгдэл харьцангуй зөөлөн байсан ч Катарын эрх баригчид өмнөх мэдэгдлүүдэд ч дургүйцэж байсан тул Португалийн Элчин сайдыг Катарын Ерөнхий сайд дуудан уулзсан байна.
Улмаар ДАШТ өндөрлөсний дараа Португалийг хар жагсаалтад оруулахаар болжээ. Хар жагсаалт нь улс төрийн болон эдийн засгийн арга хэмжээтэй холбоотой байдаг бөгөөд хоёр орны хооронд иргэд чөлөөтэй зорчих боломжгүй ч болж мэдэх юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ