Нью-Йорк Таймс: НАТО-ын орнуудын ихэнх нь Украинд зэвсэг нийлүүлснээс болж зэвсгийн нөөцөө шавхсан

НАТО-ын 30 орны 20 нь Украинд зэвсэг нийлүүлснээс болж цэргийн нөөцөө шавхсан гэнэ. Энэ талаар НАТО-ын төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
Үлдсэн 10 орон болох Франц, Герман, Итали, Нидерланд зэрэг томоохон орнууд нь урьдын адил Киевт цэргийн тусламж үзүүлэх боломжтой байгаа гэж эх сурвалж онцолсон байна. Украинд дайн эхэлснээс хойш НАТО нийтдээ 40 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлсэн нь Францын батлан хамгаалахын төсөвтэй дүйхүйц байгаа гэж НАТО-ын төлөөлөгч мэдэгджээ.
Түүнчлэн байлдааны явцад сөргөлдөгч хоёр тал хоёулаа Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бүртгэгдэж байгаагүй их хэмжээний зэр зэвсэг зарцуулж байгаа талаар Нью-Йорк Таймс сонины шинжээчид онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ