АНУ-д 3000 гаруй нислэг саатжээ

img

Талархлын баярын урт амралтын сүүлчийн амралтын өдөр болох ням гарагт АНУ даяар олон нислэг саатаж, цуцлагджээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д 3000 гаруй нислэг хойшлогдож, 75 нислэг цуцлагджээ. Бороо, аадар, хүчтэй салхи зэрэг цаг уурын таагүй үзэгдлийн улмаас ийнхүү олон нислэг цуцлагдсан байна. 

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Талархлын баярын сүүлийн өдөр 54,6 сая хүн гэрээсээ 80 бээр газар аялах төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ нь цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийн 98 хувьтай тэнцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ