Польшид Украины дүрвэгсэд хордож, эмнэлэгт хүргэгджээ

Польшийн Глухолаз хотод байх дүрвэгсдийг байршуулах төвд амьдарч байсан Украины дүрвэгчид олноороо хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар inPoland цахим хэвлэл мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хордлогод орсны улмаас 20 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Глухолаз хотын дүрвэгсдийн төвд амьдардаг хүмүүст баасан гарагийн үдэш хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Нийтдээ 23 хүн хордлогод орсны найм нь насанд хүрсэн хүн, 15 нь 2-16 насны хүүхдүүд аж.
Хотын эмч нар дүрвэгсдийг хоолны хордлогод орсон хэмээн мэдээлсэн ч лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн бие хэвийн байгаа гэж эмч нар мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ