Хятадад эсэргүүцэл дэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ унав

Коронавирусийн халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтуудыг эсэргүүцсэн олон Хятадад эсэргүүцэл илэрхийлж, үймээн дэгдээж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад нөлөөлж, улмаар даваа гарагт газрын тосны үнэ унаж эхэлсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
Хятадад өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин, Шинжаан, Шанхай, Ухань зэрэг олон хотод эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсан нь ам.доллар чангарахад нөлөөлснөөр түүхий эдэд хөрөнгө оруулалт хийх байдлыг бууруулсны дээр Хятадын эрх баригчид хязгаарлалтаа улам чангатгах магадлалыг нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг онцолсон байна.
Улмаар даваа гарагт Лондонгийн ICE Futures бирж дээр Брент маркийн нэгдүгээр сарын фьючерсийн өртөг баррель нь 81,31 доллар болсон нь өмнөх арилжааны хаалтын үеийн үнээс 2,32 доллараар бага байгаа аж. Харин WTI газрын тосны нэгдүгээр сарын фьючерс үнэ Нью-Йоркийн арилжаан дээр 2,31 ам.доллар буюу 3,03 хувиар буурч, 7397 ам.доллар болжээ.
"Газрын тосны зах зээлийн ирээдүй таатай байхгүй нь, үүн дээр Хятадад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үйл явдал нэрмээс болж байна" гэж Сингапур дахь ING Groep NV групптийн түүхий эдийн зах зээлийг хариуцагч Уоррен Паттерсон онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ