ФОТО: Хамгийн өнгөлөг, өвөрмөц хөгжөөн дэмжигчид
2022-11-29

Катарт болж буй ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд хандах эрх баригчдын хандлагын улмаас Катарт дуулиан шуугиан гарсаар байна. Хатуу дэг жаягтай энэ улс тэмцээн эхлэхээс өмнө л "нутгийн уламжлал, хууль тогтоомжийг дээдлэхийг уриалж" байв. Эрчүүдэд хаа сайгүй шар айраг зарахгүй гэж хатуурхаж, эмэгтэйчүүдийг хувцаслалтдаа гойд анхаарахыг сануулж байсан юм. Харин хөгжөөн дэмжигчид, тэр дундаа хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хатуу дэг жаягийг дагах нь юу л бол. Тиймдээ ч олны нүд хужирласнаараа буруудсан эмэгтэй хөгжөөн дэмжигч гарав. Тэр бол Хорватийн 2016 оны мисс, супермодель Ивана Кнолл.

 

Тэрбээр Хорватын шигшээ баг Канадтай тоглох үеэр Хорватын далбааны өнгөтэй даашинз өмсөн ирсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Өмнө нь тэрбээр мөн л задгай хувцаслаж ирсэн хэмээн шүүмжлүүлж, Катарын оршин суугчид Кноллыг тэмцээн үзэхийг хориглох хэрэгтэй хэмээн уриалсан гэнэ.

 

Ивана Кнолл ийнхүү катарчуудын эгдүүцлийг төрүүлсэн бол олны анхаарлыг татсан өвөрмөц, өнгөлөг хөгжөөн дэмжигчид ч олон улсын агентлагуудын гэрэл зурагчдын дуранд өртжээ. 

 

Мексикийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид. 2022 оны 11 дүгээр сарын 26. Катарын Доха хот. Фото: Ройтерс

 

 

Бельгийн хөгжөөн дэмжигч нийслэл хот Бресселийнхээ дурсгалт газруудын нэг болсон Атомиум барилгыг дүрсэлсэн малгай өмсөн иржээ. 2022 оны 11 дүгээр сарын 23. Доха хот. Фото: Ройтерс

 

 

Саудын Арабын хөгжөөн дэмжигчид. 2022 оны 11 дүгээр сарын 26. Доха хот. Фото: Ройтерс

 

Ираны хөгжөөн дэмжигч бүсгүй Уэльс, Ираны хоорондын тоглолтын үеэр Махса Амини бүсгүйн нэртэй футболка барин зогсож байна. Махса Амини бүсгүй есдүгээр сард хижабаа буруу өмссөн хэргээр баривчлагдаж, дараа нь нас барсан юм. Энэ үйл явдал Иран даяар эсэргүүцэл өрнөх шалтгаан болсон бөгөөд ДАШТ-ий үеэр иранчууд энэ үйл явдалд олны анхаарлыг хандуулах олон акц хийсний нэг нь энэ аж. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 25. Фото: Ройтерс

 

 

Тоглолт бүрийн дараа үлдэж цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэн, дэлхий даяар алдаршиж байгаа Японы хөгжөөн дэмжигчид өвөрмөц төрхөөрөө ч гэрэл зурагчдын анхаарлыг татжээ. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 27. Фото: Ройтерс

 

Нидерланд, Эквадорын тоглолтыг үзэж буй Нидерландын хөгжөөн дэмжигч. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 25. Фото: Ройтерс

 

ДАШТ-ийг үзэж буй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг, Польшийн багийн хөгжөөн дэмжигч. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 22. Фото: Ройтерс

 

Камеруны хөгжөөн дэмжигчид Камерун, Шведийн тоглолтын үеэр. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 24. Фото: Ройтерс

 

Английн хөгжөөн дэмжигч охины хамт. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 25. Фото: Ройтерс. 

 

Мексикийн багийн хөгжөөн дэмжигч бүсгүй. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 26. Фото: Ройтерс. 

 

 

Аргентины хөгжөөн дэмжигчид Мексик, Аргентины шигшээ багуудын тоглолтын үеэр. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 26. Фото: Ройтерс.

 

Франц, Данийн шигшээ багуудын хоорондын тоглолтын үеэрх Данийн хөгжөөн дэмжигч. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 26. Фото: Ройтерс.

 

Францын хөгжөөн дэмжигч. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 26. Фото: Ройтерс.

 

Сенегал, Катарын шигшээ багууд тоглох үеэр Сенегалын хөгжөөн дэмжигчид ийнхүү багаа дэмжжээ. Доха хот. 2022 оны 11 дүгээр сарын 25. Фото: Ройтерс.
 

Английн хөгжөөн дэмжигч. Катар, Эль-Хаур. 2022 оны 11 дүгээр сарын 25. Фото: Ройтерс.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин