“Номын анд” клубынхан хүүхдийн зохиолчидтой уулзлаа

img

Хүүхдийн зохиолчид энэ сарын 23-ны 11.00  цагаас хүүхдийн номын ордны “Мөрөөдөл” танхимд БЗД Хо-Ши-Мин-ий нэрэмжит 14-р сургуулийн “Номын анд ” клубынхантай уулзлаа. Энэхүү уулзалт нь хүүхэд залуучуудыг унших дуртай номынх нь уран бүтээлчидтэй уулзуулах багачуудыг номонд унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан байна. Тус уулзалтад МЗЭ-ийн Хүүхдийн номын зохиолчдын төлөөлөл болсон МУ-ын төрийн шагналт СГЗ Д. Гармаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Г. Ганболд, МЗЭ-ийн болон “Алтан Өд” шагналт зохиолч Н. Мандал МЗЭ-ийн гишүүн зохиолч Ч. Наранцэцэг зэрэг уран бүтээлчид оролцсон байна. З.Цолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ