"Катар 2022" ДАШТ-ий "H" хэсгийн гурав дахь тоглолт Өмнөд Солонгос болон Ганын шигшээ багийн хооронд болоход 2-3 харьцаагаар Гана хожлоо.
Солонгосын шигшээ багийн тамирчин Жу Гюү Сон тоглолтын хоёрдугаар хэсэгт талбайд гарч ирэн гурван минутын дотор хоёр гоол оруулж шуугиан тариад байгаа билээ.
"Улаан чөтгөр" хэмээн нэрлэгдээд буй Жу Гюү Соны талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Жу Гюү Сон 1998 оны нэгдүгээр сарын 5-нд Ансаньд төржээ.
2. Инстаграм хуудаснаа 1.1 сая дагагчтай (instagram-whrbtjd) Жу Гюү Сон 1.88 см өндөртэй. 2014 оноос эхлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн.
3. 2019 онд Жу Гюү Сон Гуанжугийн их сургуулийн шигшээ багт хагас хамгаалагчаар тоглож эхэлсэн ч эцэст нь довтлогч болж чаджээ. Үүний дараа "FC Anyang" багт тоглож эхэлсэн тэрээр тухайн улиралдаа лигийн хамгийн олон гоол оруулсан тоглогчдын эхний гуравт бичигджээ.
4. Дараагийн улиралд "Jeonbuk Hyundai Motors" руу шилжиж, 2022 оны эхний улирлыг"К League 1"-ийн мэргэн буучаар дуусгаж, багаа лигийн аваргад хүргэсэн нэгэн.
5. Өнгөрсөн оны есдүгээр сард Өмнөд Солонгосын шигшээ багт анх удаагаа тоглосон тэрбээр ДАШТ-ий урьдчилсан шатанд Ливаны хаалганд нэг гоол оруулжээ.
6.БНСУ-ын шигшээ багт тоглож эхэлснээсээ хойш нийт зургаан гоол оруулсан.
7. Өмнөд Солонгосын хамгийн ирээдүйтэй, мөн халуухан тамирчдын жагсаалтыг тэргүүлж эхлээд байна.
Уншиж байна |