Дуучин Билли Эйлиш шинэ цомгийн ажилд орсноо мэдэгдэв
2022-11-29


Зөөлөн атлаа гүн гүнзгий хоолойгоор меланхолик, мөрөөдөмтгий, готик өнгө аястай дуунуудыг дуулсаар шүтэн бишрэгчдийн армитай болсон Билли Эйлиш ах Финнейсын хамт шинэ цомог дээр ажиллаж эхэлснийг поп од Ванити Фэйртэй хийсэн ярилцлагадаа мэдэгджээ. 

 

Тэрбээр шинэ цомгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч гэсэн бидний сэтгэлд хоногшсоноор айдас, шаналал, гуниг, түнэр харанхуйн тухай зүрх зүсэм текстүүдээст аль болох зайлсхийж гэгээлэг дуунуудыг бүтээх болно хэмээн дурдсан байна. 

 

Билли Эйлиш 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод уран бүтээлчдийн гэр бүлд төрж өсжээ. Билли найман настайдаа Лос-Анжелес хотын хүүхдийн найрал дууны хамтлагт орсноор түүний хөгжмийн карьер эхэлсэн гэж хэлж болно. Харин 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичих болжээ.

 

Ер нь Билли Айлиш ихэнх дуугаа ах Финнеас О'Коннеллтой хамтран зохиодог бөгөөд ах нь түүний тоглолтууд дээр ихэвчлэн амьд хөгжим тоглож байгаа нь харагддаг. Одоогоос гурван жилийн өмнө буюу 14 настайдаа ахынхаа зохиосон "Ocean Eyes" нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараа нь тавигдсан юм.

Shuud.mn
Сонин хачин