Сон Еэ Жиныг төрөх үед Хён Бин Монголд байсан гэдэг нь ташаа мэдээлэл
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Еэ Жин энэ сарын 27-ны өдөр хүүгээ өлгийдөн авсан билээ. Түүний төрөх хугацаа 12 дугаар сарын эхээр байсан хэдий ч хугацаанаасаа өмнө амаржсан байна.
Жүжигчин Хён Бины хувьд "Харбин" киноны зураг авалтыг Монголд хийж байсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хён Бин гадаадад зураг авалтын улмаас эхнэрийнхээ хажууд байж чадаагүй" гэж мэдээлсэн ч энэ нь ташаа мэдээлэл байв.
Хён Бин Монголд авч байсан зураг авалтаа дууссан даруйд /2022.11.26/ Солонгост буцаж очсон байжээ. Тэрбээр Сон Еэ Жиныг төрөх үеэр хамт байсан гэдгийг хоёр жүжигчний агентлагаас баталсан байна.
Тэд 2018 онд "Хэлэлцээр" кинонд хамтдаа тоглохдоо танилцаж, 2019 онд "tvN" телевизийн "Crash Landing on You" кинонд дахин хамт тоглож түүний дараагаар хайр сэтгэлийн холбоотой болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ