Японы эрдэмтэд цаснаас эрчим хүч гаргаж авахаар ажиллаж байна
2022-11-29

Японд хамгийн их цас ордог хотуудын нэг болох Аоморид эрдэмтэд цаснаас эрчим хүч гарган авах технологийг 12 дугаар сард туршихаар болжээ. Энэ талаар  Nikkei Asia мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтын үеийн гудамжны цасыг цуглуулан, дулаан дамжуулах хоолой байрлуулсан бассейн руу хийх аж. Ингэснээр төхөөрөмжийн хэсгүүд болон гадна агаарын хоорондын температурын зөрүүгээс эрчим хүч гарна гэж тооцоолжээ. Темпаратурын зөрүүг турбины дотор талын фреонд конвекцийн гүйдэл үүсгэхэд ашиглах бөгөөд конвекцийн гүйдэл нь цахилгаан эрчим хүч гаргахаар турбиныг эргүүлэх аж. Тиймээс температурын зөрүү их байх тусам хүчин чадал их байх гэнэ.

 

Энэхүү системийг боловсруулсан Токиогийн цахилгаан холбооны их сургуулийн профессор Кози Энокигийн өгүүлснээр энэ процесс нь нарны зайн адил үр дүнтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм байна. Туршилт амжилттай болвол хямд, төсөр аргаар эрчим хүч үйлдвэрлэх арга нэгээр нэмэгдэнэ гэж Японы эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ арга амжилттай болвол манайд бол шалгарсан арга болох юм бна даа
2022-12-02
монголчууд туршиаад үзэх хэрэгтэйшд ажилгүй хэвтэж байхаар
2022-11-29