Хүн төрөлхтний устаж буй дуу чимээний архивт Нокиагийн дууг оруулахаар болжээ
2022-11-29

Хүн төрөлхтний ашиглаж байсан төхөөрөмжүүдийн устаж үгүй болж байгаа дуу чимээг бичиж архивлан үлдээдэг Obsolete Sounds санд Нокиа гар утасны дуудлагын хонхыг нэмжээ. Энэ талаар  The Verge мэдээлсэн байна. 

 

Энэ санд өнгөрсөн үеийн видео тоглоомын дуунаас эхлээд нийтийн тээврийн хэрэгслийн дуу чимээ, хуучирсан технологийн төхөөрөмжийн механик дуу чимээ гээд 150 гаруй чимээ хадгалагдаж байгаа аж. Харин энэ удаад интернетэд холбогддог 56К хуучин модемын дуу болон Нокиа 5210 гар утасны дуудлагын түгээмэл хонхны аяыг архивлан оруулжээ. 

 

Түүнчлэн эргэлдэгч Seagate хатуу дискний чимээ, аналог радионы тохируулгын чимээ, бичгийн машины долоон өөр янзын дуу чимээг жагсалтад оруулжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин