Дуучин Пинк сармагчны зурсан зургийг 5000 доллараар худалдан авчээ

Дуучин Пинк "сармагчны урлаг" цуглуулагчдын анхдагчдын нэг болжээ. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, шимпанзе зэрэг сармагчингууд зурдаг зургийг "сармагчны урлаг" хэмээн нэрлэх болсон бөгөөд Пинк сармагчны зураг худалдаж авахдаа гар татаагүй гэнэ.
Тодруулбал, Майамид болсон урлагийн долоо хоногийн үеэр Пинк сармагчны зургийг үзэн, ихэд сонирхож нэг зургийг 5000 доллараар худалдан авчээ.
Энд дуулгахад, одоогоос гурван жилийн өмнө Лондонгийн The Mayor Galley Конго дуудлагат шимпанзегийн зурсан 55 бүтээлийг худалдаж байлаа. Тухайн үед нэг зураг 1500-6000 фунтээр үнэлэгдэж байв. Энэ сармагчинг Десмонд Моррис гэх амьтан судлаач, сюрреалист зураач тэжээж байсан бөгөөд сармагчнаа зурж сургахын дээр зургуудыг нь худалдаж байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ