"Исламын улс" бүлэглэл толгойлогч нь нас барсан талаар мэдэгджээ

"Исламын улс" бүлэглэлийн толгойлогч Абу аль-Хасана аль Курайши нас барсан талаар алан хядах бүлэглэл мэдэгджээ. Энэ мэдэгдлийг "Исламын улс " бүлэглэлийн Телеграм хуудсанд дуу бичлэгээр хэлбэрээр оруулсан байна.
Мэдэгдэлд аль-Курайшиг "Бурханы дайснуудтай тулалдаж яваад амь үрэгдсэн" хэмээсэн байна. Абу аль-Хасана аль Курайши 45 настай байжээ. Түүний оронд Абу Аль-Хусейн Аль Хусейни Аль Курайши толгойлогчоор сонгогдсон байна.
"Исламын улс" бүлэглэлийн толгойлогч алагдсан гэдгийг АНУ ч баталжээ. АНУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр, алан хядах байгууллагын толгойлогч Сирийн чөлөөт армийн ажиллагааны үеэр Дераа хотод алагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ