Б.Энхбаяр: Газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй бүс нь САНСАР орчим
2022-12-01

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. 

 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Газрын төлбөрийн тухай бие даасан хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Газар бол өмчийн хамгийн үнэтэй суурь баялаг. Хувийн өмчийн газар бол үнэлэгдэхгүй үнэ цэнэтэй зүйл. Үр хүүхэддээ хэдэн үе дамжиж өвлүүлэх хамгийн баталгаатай хөрөнгө. Газар бол устатгүй, шатдаггүй, нурдаггүй ганц хөрөнгө. Энэ утгаараа хамгийн үнэтэй. Үнэтэй баялгаа ихээхэн үнэ цэнэгүй байлгаж байна. Одоогоор бид газрын үнэлгээг байршлаар нь тогтоож байна.

 

Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хувааж, газрын төлбөр авдаг. Гадаадын улсуудад 90 гаруй шалгуураар газрын үнэлгээг тогтоож байна. Байршил, дуу чимээ, газар хөдлөлтөд тогтвортой байгаа эсэх. Тухайлбал, БЗД-ийн Сансар орчмын газар Улаанбаатар хотын газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй бүс нутаг. Яг дор нь маш том ургаа хад байдаг. Иймээс газрын үнэлгээнд харгалзаж байна. Маш олон хүчин зүйл шалгуураар газрын үнэ бодитой тогтдог. Ингэж бодитой тогтоогдсны үндсэн дээд татварын хэмжээг тогтоодог. Цаашид газрын татварыг тогтоох эрхийг орон нутгийн иргэдийн хуралд шилжүүлж байгаа юм байна. Үүнийг дэмжиж байна. Өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, төсвийн хөрөнгийг оновчтой болгох арга хэмжээ байна" хэмээлээ.

 

Үүнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Газрын төлбөрийг тогтоохдоо газрын суурь үнэлгээний зэрэглэл, бүсийг харгалзаж, тогтоож байгаа. 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 182 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор нийслэлийн хэмжээнд газрыг 16 бүс болгоод 16 төрлөөр тогтоогдож байна. Газрын төлбөрийг тогтоохдоо дэд бүтэц, бусад асуудлыг тооцоолж суурь үнэлгээг тогтоож байгаа. Улсын хэмжээнд 500 мянга гаруй нэгж талбарт газрын төлбөр ногддог тойм тоо бий. 2021 онд 112,6 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт оруулсан байна. Өнөөдрийн төслөөр 22,2 тэрбумаас 458,8 тэрбум төгрөгийн орлого олох бололцоотой байна. Мөн аймаг нийтийн ИТХ газрын төлбөрөө тогтоох эрхийг олгосон. Газрын суурь үнэлгээг гурван жил тутамд шинэчлэнэ" гэлээ. 

 

 

П.ГОО

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Газар хөдлөлтөнд хамгийн тэсвэр муутай газрууд бол туул гол сэлбэ голын эргийг дагасан газруудддаа,энд баригдсан өндөр барилгууд эрсдэлтэй дээ
2022-12-03
HAHA,gazar hudlultund sansar haviin jijeg gazar hamaagui baihaa, UB jijeg shuu dee. Khurdiin bair zarah geed
2022-12-01
Zocnin:
Sansart bair awaad tawtaihan amidarya baiz
2022-12-01
Уншигч:
Орост, хөвсгөлд, дорноговьд, дундговьд газар хөдөллөө хотод мэдэгдлээ л гээд байдаг, сансарт бол юу ч мэдрэгддэггүй нь ийм учиртай байж ээ.
2022-12-01
Batsuuri:
Nastai barilgiin injiner yag tegj baisan shuu hadan hurstei orosuud tend suurishaad baisan ni uchirtai bj gej bodoj baisan shuu
2022-12-01