Хятадад интернет хэрэглэх боломжтой хүүхдийн тоо 190 саяыг давжээ

Хятадад интернет хэрэглэгч хүүхдүүдийн тоо 190 саяыг давжээ. Энэ талаар Хятадын Залуучуудын коммунист холбоо болон Мэдээлэл интернетийн төвөөс гаргасан 2021 оны байдлаарх тайланд дурдсан байна.
Бага болон дунд сургуулийн суралцагчид түүнчлэн мэргэжлийн техникийн сургуулийн суралцагчдыг тайланд хамруулжээ. Судалгаанаас харахад, энэ ангилалд хамаарах суралцагчдын 96,8 хувь нь интернет хэрэглэдэг гэсэн дүн гарсан байна.
Хятадад хот болон орон нутагт амьдарч буй хүүхдүүд ижил хүртээмжтэйгээр интернет ашиглах боломжтой болсноор энэ үзүүлэлт өссөн гэж тайланд онцолжээ. Хүүхдүүдийн хувьд цахим сургалтууд хамгийн ихээр мэдээлэл авдаг эх үүсвэр нь болсон бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаанд нийт хүүхдүүдийн 90 хувь нь цахимаар сургалтад хамрагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ