Хөлбөмбөгийн ДАШТ-2022 ялагчийг компьютер тооцоолон гаргажээ

Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс ч өмнө буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр ДАШТ-ийн ялагчийг компьютерээр тооцоолсон талаар Delfi мэдээлжээ.
Энэ тооцооллоор, Бразилийн шимгшээ баг ялагч болох магадлал 15,8 хувь байгаа гэнэ. Харин Аргентин ялагч болох магадлал 12,6 хувь, Франц -12,2 хувь байгаа аж.
Бразилимйн шигшээ баг 12 дугаар сарын хоёрны өдөр хэсгийн сүүлчийн тоглолтоор Камеруны багийг хожсоноороо хэсгийн нэгээр гарч ирсэн юм. Ингэснээр Бразилийн шигшээ баг 1982 оноос хойш 11 ДАШТ-д хэсгээ тэргүүллээ. Харин хамгийн сүүлд 2002 онд Бразилийн шигшээ баг ДАШТ-ий аварга болж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ