Мбаппе ДАШТ-2022-ын довтлогчдын жагсаалтыг тэргүүлж байна

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Катар -2022-ын мэргэн буудалтаараа жагсаалтад нэгдүгээрт бичигджээ. Өдгөө 23 настай Мбаппе таван тоглолтод таван гоол хийсэн байна.
Килиан Мбаппе таван тоглолтод таван гоол хийснээрээ Оливье Жиру, Испанийн Альваор Морату, Аргентины Лионель Месси, Нидерландын Коди Гакпо, Эквадорын Маркус Рэшфорд, Эннер Валенсия нарыг ардаа орхисон бөгөөд тэд тус бүр гурван бөмбөг оруулжээ.
Үүний дараа, 12 дугаар сарын дөрөвний өдөр болсон Польштой хийсэн тоглолтын үеэр Мбаппе Польшийн хаалганд давхар цохилт хийснээр 24 наснаасаа өмнө ДАШТ дээр есөн бөмбөг оруулсан анхны хөлбөмбөгчин болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ