Израилийн тусгай албадтай холбоотой гэж үзэн Ираны дөрвөн иргэнийг цаазалжээ

Иранд дөрвөн хүнийг цаазалжээ. Эдгээр иргэд нь Израилийн "Моссад" тусгай албатай хамтран ажилласан гэж шүүх үзсэний улмаас ийм ял оноосон гэж Ираны хэвлэлүүд 12 дугаар сарын дөрөвний өдөр мэдээлсэн байна.
Ираны эрх баригчдын мэдээлснээр, цаазлуулсан хүмүүс "Израилийн тусгай албаны удирдлаган дор хувийн болон төрийн өмчийг хулгайлж, сүйтгэж", хүмүүсийг хулгайлж, хуурамч мэдээлэл тарааасан гэнэ. Эдгээр хүмүүсийг 2022 оны зун баривчисан байжээ.
Тэд зэвсэг ашиглах, хүмүүсийг хулгайлах талаар "Моссад"-ын офицерүүдээс зааварчилгаа авч ажиллаж байсан гэж Ираны эрх баригчид үзэж байгаа бөгөөд үүнийхээ хариуд тэд Израилиас криптовалютаар мөнгө авч байсан гэнэ. Улмаар Израилийн тусгай албатай холбоотой гэж үзсэн эдгээр хүмүүст өнгөрсөн сарын сүүлээр цаазын ял оноожээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ