Агаарын бохирдлын улмаас Нью-Делид хувийн машинаа унахыг хориглолоо

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотын эрх баригчид агаарын бохирдол урьд хожид бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн тул барилга барих, барилга нураахыг хоригложээ. Энэ талаар India Times мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын дөрөвний өдөр Нью-Дели хотын агаарын чанарын индекс 407 байсан бөгөөд хотын нөхцөлд энэ үзүүлэлт 0-50 нэгж байвал зөвшөөрөгдөх хэмжээ гэж үздэг юм.
Ийнхүү агаарын бохирдол маш өндөр төвшинд хүрсэн тул хотын захиргаа барилга барих, барилга буулгахыг хориглосны дээр иргэдийг хувийн машинаа унахгүй, аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөжээ. Түүнчлэн шөнийн цагаар +12С хэм хүрч байгаа үед гэрээ нүүр түлж дулаацуулахаас татгалзахыг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ