Зеленский: Хүндхэн өвлийг давах л хэрэгтэй!

ОХУ өвлийн хүйтнийг Украины эсрэг ашиглана гэж найдаж байгаа, украинчууд хүндхэн өвөлд бэлдэх хэрэгтэй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
"Энэ өвөл тэсэж чадвал бүхнийг давна гэсэн үг. Украин нэгдмэл нэг байж, шантралгүй, өдөр бүр, шөнө бүр ажиллах ёстой. Төр, бизнес, хүмүүс гээд бид бүгд украинчууд хамтдаа байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Тэрбээр энэ мэдэгдэлдээ тусгай объект байгуулах төрийн хөтөлбөрийн талаар дурдсан байна. Энэ нь украинчууд бүтэн өдрийн туршид үнэгүй байрлаж, дулаацаж, гэрэл цахилгаан тасарсан үед ч интернетэд холбогдох, гар утсаа цэнэглэх боломжтой объектуудыг байгуулах хөтөлбөр юм байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд тасралтгүй цохилт өгч байгаагийн улмаас Украин даяар эрчим хүч тасалдаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ