Гэрт нь хулгай орсны улмаас Стерлинг шигшээ багаа орхин явлаа

Английн шигшээ багийн довтлогч Рахим Стерлингийн гэрт хулгай орсны улмаас тэрбээр Катар дахь ДАШТ-д оролцож буй үндэсний шигшээ багийнхаа байршлыг орхихоос аргагүй болсон талаар The Sun мэдээлжээ. Стерлинг ар гэрийн шалтгаанаар Сенегалтай хийх тоглолтод оролцохгүй гэж Английн шигшээ баг ням гарагт мэдээлж байлаа.
The Sun сонины мэдээлснээр, Суррей дэх гэрт нь хулгай орсон талаар Стерлинг бямба гарагийн үдэш мэджээ. Хулгай орох үед гэрт нь Стерлингийн найз бүсгүй Пейж Милиан, хоёр хүүхэд нь байсан гэнэ. Хулгайч 300 мянган фунт стерлингийн цаг хулгайлсан аж. Найз бүсгүй нь цагдаа дуудсан бөгөөд тухайн үед Стерлингийн гэрт нэвтэрсэн хулгайч нар тэднийг Катарт байгаа гэж тооцоолсон гэж цагдаагийнхан мэдээлжээ.
Стерлинг ийм мэдээ дуулсны дараа гэррүүгээ яаран буцсан бөгөөд 12 дугаар сарын 10-нд Францын багтай тоглохоос өмнө амжиж Катарт эргэн ирэх юм байна. Рахим Стерлинг Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр тоглолтод оруулж, гоол оруулсны дээр гоолын дамжуулалт хийжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ