ОХУ Курилийн Парамушир арал дээр пуужингийн комплекс байршуулжээ

Курилийн арлууд дээр Номхон далайн флотын "Бастион" эргийн пуужингийн комплекс байршуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Комплексийг Курилийн арлуудын бүрэлдэхүүнд багтах Парамушир арал дээр байрлуулсан байна.
Техник, бие бүрэлдэхүүн, материал хангамжийг Приморийн флотын десантын хөлгүүдээр арал дээр хүргэжээ. Улмаар цэргийн алба хаагчид ойролцоох бүсэд 24 цагийн хяналт тавих юм байна.
Одоогоос нэг жилийн өмнө, 2021 оны 12 дугаар сард "Бастион" пуужингийн цогцолборыг Курилийн Матуа арал дээр байлдааны жижүүрт гаргаж байлаа. Түүнчлэн Японы талтай маргаантай байдаг Итуруп, Кунашир арлууд дээр ч энэ төрлийн пуужингийн цогцолборыг байшуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ