Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Time сэтгүүл Зеленскийг оны хүнээр нэрлэв
2022-12-08

Америкийн Таим сэтгүүл жил бүр оны онцлох хүнийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн онцлох хүнээр Таим сэтгүүлийнхэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг тодруулжээ. Үүнээс өмнө Британийн Financial Times сонин ч Зеленскийг оны хүнээр нэрлэж байв. 

 

Таим сэтгүүл оны хүнийг нэрлэж, түүний зургийг сэтгүүлийнхээ нүүрэн дээр байрлуулдаг юм. Энэ удаад сэтгүүлийн нүүрэн дээр тавьсан зургийг "Оны хүн. Володимир Зеленский болон Украины сүнс сүлд" хэмээн гарчиглажээ. 

 

"Эр зориг ард түмэн, улс орнуудыг нэгтгэж, тэднийг эрх чөлөөг хамгаалахын төлөө босгож, дэлхий дахинд ардчилал болон энх тайван хэврэг гэдгийг харуулах айдас шиг халдвартай байдгийг баталсных нь төлөө Time сэтгүүлийн оны хүнээр Володимир Зеленский болон Украины сүнс сүлдийг нэрлэж байна. Энэ жилийн хувьд сонголт маш амархан байлаа. Украины төлөөх тулаан хэн нэгнийг итгэл найдвараар, өөр нэгнийг айдсаар дүүргэдэг, үүний аль нь байлаа ч Володимир Зеленский сүүлийн олон жилийн туршид байгаагүйгээр дэлхий дахиныг донсолгосон" хэмээн сэтгүүлийн редакц бичсэн байна.

 

Таим сэтгүүл 1999 он хүртэл "Оны эмэгтэй", "Оны эрэгтэй"-г шалгаруулдаг байв. Харин хүйсийн эрх тэгш байдлыг харгалзан 1999 оноос хойш "Оны хүн"-ийг тодруулдаг болсон юм. Оны хүнээр "тухайн оны үйл явдалд бусдаас илүү, сайн болон муу талаар хүчтэй нөлөөлсөн хувь хүн, бүлэг хүн, ямар нэг үзэл санаа" тэр бүү хэл объектыг ч тодруулж болдог. 

 

Сонголтыг редакторууд хийх бөгөөд онцлох хүн нь заавал сайн талын хүн байх албагүй. Үүний жишээ нь Адольф Гитлер, Иосиф Сталин, аятолла Хомейни нар оны хүнээр тодорч байсан явдал юм. Өмнөх жилүүдэд оны хүнээр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцдэг сурагч Грета Тунберг, MeToo хөдөлгөөнийхөн, Дональд Трамп, Марк Цукерберг, Владимир Путин нар тодорч байв. 

 

Оны хүн-Володимир Зеленский 

 

Таим сэтгүүлийнхэн Зеленскийг оны хүнээр тодруулахдаа ижил төстэй үйл явдалтай харьцуулж, түүнийг дайн эхлэхэд эх орондоо үлдэж, ерөнхий командлагчаар ажилласныг цохон тэмдэглэсэн байв. 

 

"Түрэмгийлэл эхэлсэн эхний өдрүүдэд Ерөнхийлөгч эх орондоо үлдсэн гэдгийг Украины удирдлагууд мэдсэний дараа түүний эр зориг бусдад ч нөлөөлсөн юм. Хямралтай нөхцөлд ямар ч төрийн тэргүүн ийм алхам хийнэ гэж бодож байгаа бол түүхэн үйл явдлуудыг санаарай. Украины хямрал эхлэхээс ердөө зургаан сарын өмнө Зеленскийгээс хавьгүй туршлагатай удирдагч болох Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани талибуудын хүч ойртон ирэх үед нийслэлээсээ зугтсан юм. 2014 онд Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ордныг нь эсэргүүцэгчид бүсэлсэн үед Киевээс зугтаж байлаа. Тэр одоо ч Орост амьдардаг. Дэлхийн II дайн эхлэхэд Албани, Бельги, Чехословак, Грек, Польш, Нидерланд, Норвеги, Югослав зэрэг орнууд Германы цэргүүдийн довтолгооноос зугтаж, дайн дуустал зугтан амьдарсан юм" хэмээн Таим сэтгүүл онцолжээ.

 

Түүнчлэн украинчуудын ихэнх нь зугтаж, амиа аврахын оронд "ямар ч хамаагүй гартаа таарсан зэвсэг шүүрэн авч, хот, суурингаа танк, нисдэг тэргээр зэвсэглэсэн түрэмгийлэгчдээс хамгаалахаар боссон" хэмээн сэтгүүл онцолсон байна.

 

Өмнө нь жүжигчин байсан Володимир Зеленский 2019 онд Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Украин руу Орос түрэмгийлсэн эхний өдрөөс тэрбээр эх орноо хамгаалах ажлыг удирдаж байна. Оросын цэргүүд хотыг бүслэхийг оролдох үед Зеленский Киев хотноо үлдсэн. Дайн эхэлснээс хойш тэрбээр нэг ч удаа эх орноосоо яваагүй бөгөөд олон улсын хурал, зөвлөгөөнд үргэлж цахимаар оролцож байлаа. Түүнчлэн тэрбээр өдөр бүр дүрс бичлэгээр мэдэгдэл хийн, иргэддээ сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээлэл өгч, уриалга гаргаж, урам зориг өгдөг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08
Өөр хэнийг сонгох билээ. Түрэмгий гүрнээс эх орноо хамгаалж, дэвшилтэт хүн төрөлхтөнөөр өөрийгөө дэмжүүлж чаджээ. Харин Путин яав? Түүнд зориулж чөтгөрийн дүртэй хөшөө босгож байна
2022-12-08