Хуулиудын гажиг

img

Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү. Заавал Эрүүгийн хуулиар ял оногдуулах ёстой юу гэдэг дээр хуульчдын байр суурь олон янз.  Гол нь ийм эргэлзээг тулгуур хууль болох Үндсэн хууль болоод бусад хуулиудын зүйл заалтуудаас харж болно. Монгол Улсын иргэн бүрт  Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бий. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд энэ эрхийг баталгаажуулаад өгчихсөн. Харин Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн заалт байгаа. Энэ үүднээс нь авч үзвэл Гүтгэлэг, доромжлолыг эрүүгийн хуулиар зохицуулагдах учиртай гэмт хэрэг гэж  үзэх нь өрөөсгөл болж таарч байгаа юм. Тэрчлэн  “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харахад  Эрүүгийн хуулиасаа гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтуудыг хассан орнууд олон байна. Тухайлбал, Босни‐Герцоговини 2002 онд, Гүрж 2004 онд, Гана 2001 онд, Того 2004 онд, Шри‐Ланка 2002 онд, Украйн 2001 онд Гүтгэлэг доромжлолыг гэмт хэрэг гэж үзэх ёсгүйг баталгаажуулан Эрүүгийн хуулиасаа холбогдох зүйл заалтуудыг хасчээ. Тэгвэл  Австрали  улс энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө хорих ял хэрэглэсэн, бол Норвеги 1933 онд, Итали 1950 онд хорих ял оногдуулж байсан юм байна. Харин манай тухайд холбогдох хуулиуд нь хоорондоо зөрчилдөж байгаа юм. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-т “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”. 111 дүгээр зүйлийн 111.2-т “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”. 111 дүгээр зүйлийн 111.3-т  “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол ... ” гэж заасан.  Үндсэн хуулиар бол үзэл бодлоо илэрхийлэхдээ хэвлэн нийтлэх замаар байж болно гээд зөвшөөрчихсөн. Харин Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд  “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гээд заагаад өгчихсөн байгаа юм. Энэ заалт дээр тулгуурлан өгүүлэхэд өдгөө Хонхор дахь Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр хорих ангид хоригдоод 2 сар болж байгаа “Ард түмний хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинж нь  Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл нарыг С.Зоригийн аллагатай холбоотой, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Р.Фрийдландаас тус бүр нэг сая ам.доллар авсан гэх мэдээллийг эх сурвалжууд надад хэлж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсныхаа төлөө Эрүүгийн хуулиар шийтгэгдэхгүй байж болохоор. Гэсэн ч Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд дөрвөн сарын баривчлах ял оноосон. Тэр хоёр сар сууж байгаа. Тэрээр хоригдсоныхоо дараа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр иргэн хувь хүнийг сонсдог байгууллага гэж алга. Би ард иргэдээс ирсэн мэдээллийг хуулийн байгууллагаар шалгаад өг гэдэг асуудлыг тавьсан. Улсын прокурор, УИХ-д ч хүргүүлсэн. Гэтэл тэд цаг хугацаандаа ажлаа явуулаагүй. Аргаа барахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж ард иргэдээс ийм мэдээлэл ирж байна гэж мэдээлсэн минь үнэн.. Уг нь өнөөдрийн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ард иргэдээс ирсэн мэдээллийг хүргэсэн хүнийг шийтгэх тухай зүйл заалт байдаггүй л юм. Гэтэл яг энэ зүйл ангиар намайг шийтгэлээ...” хэмээн ярьсан байгаа юм. Түүнийг 111 дүгээр зүйлийн 111.2-оор буюу бусдыг гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэн ялласан юм. Ер нь бол  ийм зүйл заалтаар буруутгагдаж байгаа хүмүүс нэмэгдэж байна. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч, сэтгүүлч  Г.Уянга, сэтгүүлч А.Баатархуяг нар  Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, доромжилсон, гүтгэсэн,  гэх үндэслэлээр буруутгагдсан. Анхан шатны шүүхээс сэтгүүлч А.Баатархуягийг эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, Г.Уянгыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ял ногдуулсан. Энэ мөнгөн дүн нь хөдөлмөрийн хөлсөөр тооцож бодвол нийт 12 сая гаруй төгрөг болно.  Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдсан. 26-ны өдөр шүүх хурал нь болно. Тэгэхээр Үндсэн хууль, Иргэний хуулийн зүйл заалтуудыг харвал Г.Уянга, А.Баатархуяг нар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Мөн тэд сэтгүүлчид. Тиймээс сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, хардах эрхийг хаан боогдуулсан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Гэтэл гүтгэсэн, доромжилсон гэдгээр халхавчилж байна гэж үзэж байгаа юм. Мөн төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харахад 2008 оны байдлаар Нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг хүссэн 39 иргэний хэрэг шийдвэрлэгдсэн бол Гүтгэсэн, доромжилсон гэх төрлийн 5 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн байдаг аж.  5 эрүүгийн хэргийг бүгдийг нь Эрүүгийн хуулийн 111.2 зүйлээр зүйлчилсэн бөгөөд 10 хохирогч байгаагаас 3 нь жирийн иргэн байсан байна. Харин долоо нь улс төр, төрийн алба, бизнесийн хүмүүс байжээ. Ер нь бол хариуцлагаас зайлсхийх, шүүмжлэгчийг айлгах, дахин шүүмжлүүлэхгүй байлгах үүднээс хохирогчид шүүхэд ханддаг гэж судлаачид үзэж байна. Ямартай ч дэлхий нийтийн жишгийг харахад гүтгэлэг, доромжлолыг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулиар шийтгэхээс татгалзаж ирсэн тухай эхэнд хүргэсэн. Харин манай улсын тухайд Эрүүгийн хуульд заасанчлан гэмт хэрэг гэж үзэж, хохирогчдын гомдлыг шийдвэрлэн хэрэгтнийг хорих, торгох алхмуудыг хийж байна. Гол нь тэдгээр хохирогчид нь энгийн номхон иргэд биш, эрх мэдэлтнүүд байна. “Гэмт хэрэгтэн” Д.Нинжээс болж хохирсон хохирогч  гэхэд Э.Бат-үүл нарын эрхмүүд юм. Э.Болор  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medeelegch:
МАНАЙ БҮЛЭГ НАМУУДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-26
k:
Havar nen yaraltai Huvisgal hiih heregtei bainaaa
2012-01-24
ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Гэвч одоо 20 гаруй хувийн инфляц, үний өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Би МИУС төгссөн хэнээс ч дутахгүй өндөр боловсролтой Монгол улсын иргэн. Би зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Нэг хүнд ногдох ДНБ Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Яагаад Баабар ард түмний амьжиргаа доройтож байгааг хэлэхгүй байгаамбэ? Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та Монголын тэргүүний сэхээтэн, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.
2012-01-24
Монголхүү:
Дэмжиж байна. Тун зөв
2012-01-24