Жагсагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

img

 

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг Хотын даргын өгсөн чиглэлийн дагуу эрчимжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэн хоёр цаг тутамд үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна.

 

Тухайлбал, 2022 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар төв талбайд ажиллан хүмүүст үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна. 

 

Жагсаал эхэлснээс хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газрын яаралтай тусламжийн дөрвөн баг 24 цагаар бэлэн байдалд ажиллаж, нийт 100 орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа юм. 

 

 

Түүнчлэн шөнө хонож буй жагсагчдад дулаацах нөхцөл бүрдүүлэх үүднээс том оврын автобус гарган Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулжээ. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
gadaa chulyyn shalan deer bitgii hel esgii gert nyyrs tyleed dulaatsahgyi hyiten baihad irgedee harj yzehgyi toohgyi bol dain garganan shvv.bid urtei ulun zelmen amidarhaargyi bayalagatai maltai ornii hymyys bayan yaduugiin yalgaagaa har ta nar.yasan tsadaj hanadaggyi yum be.irgrd yhej suhurch gyitslee bah chini hanaj bdag bx
2022-12-12