Б.Баттөмөр: Намайг нүүрс гаргасныг тогтоовол би ямар ч хариуцлагыг хүлээхэд бэлэн

img

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Эдгээр хүний долоо нь УИХ-ын гишүүд байна. Тэднээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Өнөөдөр АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотой 17 хүн зарласныг фэйсвүүкээс харлаа. Энэ дунд миний бие явж байна. 

 

Caption

 

Монгол Улсад далд эдийн засаг асар их хэмжээтэй байна. Үүнийг цэгцлээч гэсэн санааг хэлж, "шүгэл үлээсэн" хүн бол би. Энэ далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгаа. Нүүрсний хулгай яагаад гарах болов гэдэгт би маш тодорхой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгайч болчихоод байна.

 

Тавантолгой гэдэг газар хаана байдгийг би мэдэхгүй. Би нефтийн компанийн хувьцаа эзэмшдэг, миний ХОМ-т байгаа. Энэ компанийн хоёр, гурван ШТС Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бий. Тэндээсээ хувийн компаниудтай гэрээ хийж, шатахуун худалддаг. Өөр ямар ч бизнес байхгүй. Яагаад ингэж зарлах болсныг гайхаж байна. Надыг дуугүй болгоно гэж бодсон бол үгүй, би хэлдгээ хэлж, цаашдаа хулгайтай тэмцэнэ. 

 

Нүүрсний хулгай гаарсан байгаа. Монгол Улс эзэнтэй юм уу, эзэнгүй юм уу. Ингэж шүүмжилсний төлөө надад хэрэг тохох гэж оролдож байгаа юм уу. АТГ үүнийгээ нотлох ёстой. Намайг нэг машин нүүрс гаргасныг тогтоовол би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Энэ бол ташаа мэдээлэл, андуурал болсон байх. Залруулга хийх байх" гэсэн байр суурийг илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард түмэн:
Нүдээ жартайтал гоо сайхны мэс засал хийлгэцэн тэнэг өвгөн дуугүй царайлчаад
2022-12-13
Нүд нь жартайгаад дандаа сур харваж явдаг нөхөр юм байх даа. Худлаа даа худлаа.
2022-12-13
Nuurs tomor zamaar garaagui n todorhoi. Mashinaar garsan bol benzin hiisen l bh, nuursnii hulgain mongoor shatahuunaa ogchee l gej shuud haragdaj bna
2022-12-13
zochin:
jartaisan baas muny xulgaich baij duugai bau
2022-12-13