НӨАТ СУГАЛАА: Нэг супер азтан тодорлоо

img

2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явж дууслаа. 

 

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 36,662,995 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 36,791 азтан тодорлоо.


Тохирлын дүн:

 

  1. 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,115
  2. 4 орон таарсан /40,000-100,000/: 3,304
  3. 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 335
  4. 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 35
  5. 7 орон таарсан /500,000- 10 сая/: 1
  6. 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

 

Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578 


Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ