Катар-2022 ДАШТ-ий мэргэн бууч, Алтан шаахайн эзэн Мбаппе 24 нас хүрлээ
Өнөөдөр Францын шигшээ багийн 10 дугаартай тамирчин Килиан Мбаппе 24 нас хүрч байна. Тэрбээр 2018 оны дэлхийн аварга, 2022 оны дэлхийн дэд аварга. Катар-2022 ДАШТ-ий мэргэн буучаар шалгарсан дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд цахиур хагалж яваа залуу тамирчин билээ.
Мөн түүний амжилтаас дурдахад:
- 1966 оноос хойш дэлхийн аваргын финалд хет-трик хийсэн анхны хөлбөмбөгч
- 2018, 2019 оны Францын шилдэг хөлбөмбөгч
- 2019, 2021, 2022 оны Францын лигийн шилдэг хөлбөмбөгч
- 2008 оны ДАШТ-ий шилдэг залуу тоглогч
- 2007 оны "Golden Boy" шагналын эзэн
- Клубийн түвшинд нийт 309 тоглолтод оролцохдоо 221 гоол оруулсан
- Шигшээ багтаа 66 тоглолтод 36 гоол оруулсан зэрэг маш олон амжилтыг гаргаж олны хараанд өртөөд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ