Рианна, Роки нар хүүгийнхээ бичлэгийг анх удаа олонд дэлгэв
Дуучин Рианна болон түүний найз залуу реппер Роки нар хүүтэй болоод аль хэдийн долоон сар өнгөрчээ. Рианна саяхан TikTok-доо хүүгийнхээ бичлэгийг оруулж олныг шуугиуллаа.
Тус бичлэгт машины арын хүүхдийн суудал дээр суусан хүүгийнх нь бичлэг 45 секунд үргэлжлэх ба хүү нь инээж, эвшээж буй дүр зураг гарах аж. Рианна бичлэгийнхээ тайлбарт "Хакердуулчихлаа" хэмээн бичжээ. Тэд хүүгийнхээ нэрийг олон нийтэд хараахан ил болгоогүй юм.
Тэрбээр ээж болсноосоо хойш Black Panther-ийн үргэлжлэл хоёрдугаар анги "Wakanda Forever" киноны "Lift Me Up" дууг дуулж тэсрэлт хийсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ