Афганистанд үл мэдэгдэх аюулт өвчин дэгджээ

img

Афганистаны Забуль мужид үл мэдэгдэх өвчин дэгджээ. Энэ өвчний улмаас хоёр хүүхэд нас барсан гэж Забуль мужийн Эрүүл мэндийн газар мэдээлснийг The Khaama агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Забуль мужийн дорнод зүгт байх Шахжой тойрогт үл мэдпэгдэх өвчин дэгдэж олон арван хүн халдвар авчээ. Энэ өвчний үед өндөр халуурах, хамар, амнаас цус гарах шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.

 

Афганистаны эмч нар энэ өвчнийг оношилж чадахгүй байгаа аж. Одоогоор энэ үл мэдэгдэх өвчнөөр 80 гаруй хүн халдварласан гэж Толо Ньюс мэдээлжээ

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

муу хүмүүс үхэж далдар хазарануудыг алаад байсан биз дээ
2022-12-27