Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй хаустай одод
[caption id="attachment_54596" align="alignnone" width="592" caption="T.O.P"]
[/caption]
Bigbang хамтлагийн дуучин T.O.P өнгөрсөн жил 2.6 сая ам.долларын үнэтэй харш худалдан авсан ба энэ нь түүнийг Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй харшид амьдардаг оддын нэг болгожээ. Тэрбээр жүжигчин Жунг Жун Хо болон дуучин Ли Хиори нартай хөрш зэргэлдээ амьдардаг гэнэ.
Гэрийнх нь дотоод засал чимэглэл Хан голыг санагдуулам гэх ба унтлагын дөрвөн өрөөтэй, хоёр угаалгын өрөөтэй ажээ.
[caption id="attachment_54601" align="alignnone" width="429" caption="Ким Хюн Жү"]
[/caption]
Харин Солонгосын охид хөвгүүдийн хайртай дуучдын нэг Ким Хюн Жүн европ маягийн харшид амьдардаг. Гаднаа жижигхэн цэцэрлэгт хүрээлэнтэй ба зөвхөн түүний машин зогсох зориулалт бүхий олон зогсоолтой.
Тэрбээр энэхүү харшаа 1.7 сая ам.доллараар худалдан авсан байна. Бидний сайн мэдэх Boys Before Flowers кинонд тоглосон нь түүнд алдар хүндийг авчирснаас гадна арлын Японд телевиз, кино урлагийн салбарт нэлээд эрэлттэй байгаа аж.
[caption id="attachment_54603" align="alignnone" width="484" caption="Ким Жүнсү"]
[/caption]
Мөн JPJ хамтлагийн дуучин Ким Жүнсү 1.5 сая ам.доллараар Winsle County нэртэй тансаг харш худалдан авснаар тэдгээр алдартнуудын жагсаалтад бичигджээ.

- Жан Гиун Сук
[/caption]
Солонгосын өсвөр үеийнхний шүтээн болсон дуучин, жүжигчин Ли Сүн Ги Сөүлд 3.1 сая ам.долларын хауст амьдардаг. Түүний хаусын гадаах талбайд гольфийн бяцхан талбартай ба дотроо фитнессийн бүхэл бүтэн цогцолбортой гэнэ. Мөн усан сан, бичлэгийн студитэй.
Л. Атула
СЭТГЭГДЭЛ БИЧИХ