МАН-ын Засгийн газрын 10 бузар булхай

АН-аас МАН-ын Засгийн газрын 2022 онд гаргасан 10 бузар булхайг жагсаажээ. Уг жагсаалтыг нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат өнөөдөр /2022.12.28/ танилцууллаа.
-
Хүнсний үнэ өсөж, иргэдийн амьдрал хүндрэв. Атар талх 1200-аас 2400 төгрөг болж нэмэгдсэн.
-
Нүүрсний хулгай. Сүүлийн зургаан жилд 40 их наядын нүүрсийг хулгайлж, УИХ-ын гишүүд холбоотой нь зарлагдсан.
-
Гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш суларсан. 2016 онд 1400 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 3400 төгрөгт хүрсэн.
-
Дарханы замын бүтээн байгуулалт нэрээр луйвар газар авсан. Дарханы зам гурван Засгийн газар, Зам тээврийн таван сайдын нүүрс үзэж, 170 сая ам.доллар зарцуулсан замын нэгээхэн хэсгийг нээлээ.
-
Монгол Улсын өр өсөв. Нэг хүнд ногдох өр энэ жил 30 сая төгрөг боллоо.
-
Олон улсад нэр хүндээ алдсан. Дайныг дэмжиж, олон удаагийн хээрийн сургууль хийсэн.
-
Хүний эрх дордож, дарангуйлал сэргэсэн. Үг, үзэл бодлоо илэрхийлсэн залуусын жагсаалыг удаа дараа албадан тарааж, олон залуусыг баривчилсан.
-
Үндсэн хуулийн хулгай хийсэн. МАН-ын гишүүд давхар дээл өмсөж, нэг удаа үйлчлэх Ковидын хуулиа гурван удаа сунгасан.
-
2024 оны сонгуульд ялахын тулд Үндсэн хуулийг дахин өөрчлөх гэж байна. Үүний төлөө хууль хүчний байгууллагуудыг дайчилж байна.
-
Энэ бүхний эцэст Монгол залуусын мөрөөдөл зөвхөн Солонгосын виз боллоо. Хувиараа бизнес хийх боломж, шударга өрсөлдөөн үгүй боллоо.
МАН-ын Засгийн газар баялгийг хулгайлаад зогсохгүй залуусын эх орондоо амар тайван амьдрах, сурах, ажиллах ирээдүйн боломжийг хулгайлж байгааг А.Цэрэнбат хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ