Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 16 тохиолдол батлагджээ. Үүний 7 нь Улаанбаатарт, 9 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,759 боллоо. Улаанбаатар хот болон 5 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 25 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:
Баянхонгор- 3
Говь-Алтай- 3
Орхон- 1
Төв- 2 тохиолдол батлагдсан байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ. Үүнд:
Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв/
Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр коронавирусийн халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна